[返回杂论闲侃首页]·[所有跟帖]·[ 回复本帖 ] ·[热门原创] ·[繁體閱讀]·[版主管理]
1957年蒙古电影《觉醒》苏联女医生改变蒙古传统藏医~
送交者: 蓝金黄[☆品衔R4☆] 于 2022-02-21 3:26 已读 1276 次  

蓝金黄的个人频道

电影内容
1928 年,蒙古开设了一家科学医院,苏联女医生来到农村与当地著名藏医(МАНБА (МАМБА) ДАЦАН)斗争,苏联女医生帮助蒙古人克服了旧的习俗、观念和宗教影响,改变了人们的思想,展示了新道德是如何在他们的思想中发展起来的~~ 6park.com

蒙古社会主义时期电影中的佛教 - 麻省理工学院.. http://anthropology.mit.edu/sites/default/files/documents/buyandelger_tricky_representations.pdf

6park.com

6park.com

МАНБА (МАМБА) ДАЦАН

Бурханы шашины сүм хийдүүдийн салбар анагаах ухааны боловсрол олгож, эмч лам нарыг бэлтгэх сургууль. Одоогийнхоор бол анагаах ухааны тэнхим гэдэг шиг юм. Манба дацан гэж төвд үг бөгөөд Эмчийн аймаг гэсэн утгатай. Монгол оронд хамгийн анхны Эмчийн сургууль буюу Мамба дацанг 17-р зууны сүүлчээр Ламын гэгээний анхдугаар дүр Лувсанданзанжалцан байгуулсан гэдэг.

Бараг ихэнхи томоохон хүрээ хийдүүд өөрийн манба дацантай байснаар Их Хүрээний мамба дацан Соригшампанлин, Заяын хүрээний мамба, Далай Чойнхор вангийн Тариатын хүрээ, Ламын гэгээний хүрээний мамба, Ханд Чинвангийн хүрээний мамба сургалт хийгээд эрдэм чадалтай эмч мэргэдээрээ алдартай байжээ. Эмчийн дацангууд нэрээрээ танигддаг бөгөөд Соригшанпанлин буюу бусдад туслах анагаах ухааны орон, Сориггүнпанлин буюу хотолд туслагч анагаах ухааны орон, Цэжүдлин буюу насны шимийн хийд гэх мэт нэрээрээ ялгаран танигдаж байдаг.

Мамба дацанд ерөнхийдөө хүүхдүүд бага наснаасаа эхлэн шавьлан сууж анагаах ухааны холбогдолтой ном уншлагуудыг цээжлэж эхлэдэг бөгөөд гол судалдаг ном нь Анагаах ухааны дөрвөн үндэс хийгээд түүний тайлбар Дэсрид Санжайжамцын зохиосон Хөх Бэндэрья хийгээд Увьдасын үндэсний нэмсэн арга, Сүрхар Лодойжалбуугийн Өвгөдийн аман эш гэх мэт тайбарууд болно. Дөрвөн үндэсийн дагуу Язгуурын үндэсний зиндаа, Номлолын үндэсний зиндаа, Увидасын үндэсний зиндаа, Хойдын үндэсний зиндаа гэсэн дөрвөн шатлалын дагуу 10-15 жил сурсаны эцэст маарамбын дамжаа барин эмч болдог байжээ. Үүнээс гадна Төвдийн эрдэмтэн Дэүмар гэвш Данзанпунцагын зохиол Болор эрхи хэмээх зохиолыг үндэс болгон 2000 шахам эмийн түүхий эд болох ургамал, эрдэс шороо, төмөрлөг, амьтаны гаралтай зүйлсийг судлан таньж мэддэг болох шаардлагатай байсан байна.

Монголын манба дацангуудын уламжлал голцуу Амдогийн Гүнбүм хийдийн Соригшанпанлин Манба дацангийн дэгийг дамжуулан авсан байдаг. Түүнчилэн Гүнбэмийн Манба дацанд ч олон Монгол лам нар эмийн ухаанд боловсрон нутагтаа ирдэг байжээ. Ордосын Агваандамбийням гэдэг хүн 19-р зууны үед тус дацангийн хамба болж байсан бол одоо Хөх Нуурын Монгол гаралтай Сэрдэг гэгээний хувилгаан дүр Гүнбүм Жамбаалин хийдийн манба дацангийн хамбын сэнтийд заларч байгаа болно. Манба дацангуудийн гол шүтээн нь мэдээж Оточ Бурхан бөгөөд ядам нь ихэвчлэн Доржпүрэв, сахиус нь Шанлон сахиус байдаг.

Төвдийн анагаах ухааны том сургуулиуд нь 1635 онд байгуулагдчан Төмөрт уулын манба буюу Жагбори дацан, 1916 онд байгуулагдсан Лхаса дахь Эмнэлэг Зурхайн хүрээлэн Мэнзийхан, Дэргэгийн Шэравлин хийдийн эмийн сургууль, Гүнбүм хийгээд Лавран хийдүүдийн манба дацангууд юм.

Монгол дахь Манба дацангийн сургалтын уламжлал 1930-аад оноос эмчийн сургуулиуд хаагдаж, эмч лам нар нь баригдах нь баригдаж, алагадах нь алагдсанаар үндсэндээ тасарч алга болсон боловч олон арван эмч нар нууцаар эм барьж олон түмэндээ тус хүргэсээр ирсэнээс гадна 1960-аад оноос Ардын эмнэлэгийн хүрээлэн байгуулагдахад олон хуучин эмч нар тус дэм болсон. Энд Ламын гэгээний хүрээний маарамба Доржжанцан, Булганы Ханд Чинвангийн хүрээний манбын Чойжамц маарамба, Баасанжав маарамба тэргүүтэн олон эрдэмтэн маарамба нарын хувь нэмэрийг дурдаж болно.

Монголын манба дацангийн эмч маарамбууд дан ганц Монголоор барахгүй Хятад, Төвд, Орост ч алдартай байсан төдийгүй тэдний зохиол бүтээлүүд эдүгээ ч үнэ цэнээ алдаагүй Төвдийн анагаах ухааны сургуулиудын сурах бичиг болсон нь ч байдаг.

Уламжлалт Манба дацангийн сургалт үйл ажиллагаа 1990 оноос дахин сэргэж эхэлсэн. Гандангийн лам Нацагдорж Энэтхэгийн Дхарамсала хотод мэргэжил дээрлүүлснийхээ дараа 1990 онд Бусдад туслах ангаах ухааны хийдээ байгуулж ажилуулж эхэлсэн. Түүний байгуулсан манба дацангийн онцлог нь хуучин эмчийн дацанд зөвхөн лам хүн сурдаг байсан уламжлалаас татгалзан хар шар ямар ч хүнийг сургадаг болсоноороо онцлог юм.[1]

Гандан хийдийн хажууд Манба дацанг талийгаачХоовой гуай санаачлан байгуулсан боловч одоохондоо эмчийн сургалт явуулж эхлээгүй зөвхөн уншлага номоор үйл ажилгаа нь хязгаарлагдаж байгаа болно.

2006 онд хуучин Ардын эмнэлгийн хүрээлэнгийн ажилтан байсан Санждорж ламИх Хүрээ Зурай Дацаныхаа хажууд Их Хүрээ Мамба Дацан гэж байгуулсан боловч энэ дацангийн үйл ажилгаа одоохондоо жигдэрч эхлээгүй зөвхөн гүрэм номын хэмжээнд яваа болно.


贴主:蓝金黄于2022_02_21 3:48:57编辑
喜欢蓝金黄朋友的这个贴子的话, 请点这里投票,“赞”助支持!
[举报反馈]·[ 蓝金黄的个人频道 ]·[-->>参与评论回复]·[用户前期主贴]·[手机扫描浏览分享]·[返回杂论闲侃首页]
帖子内容是网友自行贴上分享,如果您认为其中内容违规或者侵犯了您的权益,请与我们联系,我们核实后会第一时间删除。

所有跟帖:        ( 主贴楼主有权删除不文明回复,拉黑不受欢迎的用户 )


    用户名:密码:[--注册ID--]

    标 题:

    粗体 斜体 下划线 居中 插入图片插入图片 插入Flash插入Flash动画


         图片上传  Youtube代码器  预览辅助

    打开微信,扫一扫[Scan QR Code]
    进入内容页点击屏幕右上分享按钮

    楼主本栏目热帖推荐:

    >>>>查看更多楼主社区动态...






    [ 留园条例 ] [ 广告服务 ] [ 联系我们 ] [ 个人帐户 ] [ 版主申请 ] [ Contact us ]